Орон сууцны автомашины гарааш усанд автжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үргэлжлэн орсон их хэмжээний усархаг борооны улмаас Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 28, 29 дүгээр байр, Голден парк 2 хотхоны 301 дүгээр байрны автомашины гарааш усанд автжээ.
Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, Нийслэлийн Аврах 105 анги, төвийн 6 дүүргийн 11 анги, нийт 13 ангийн 179 алба хаагч, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усыг соруулсан байна.

Энэ сарын 19-ний 22:00 цагаас 20-ны өдрийн 21:00 цаг хүртэл үргэлжлэн орсон их хэмжээний усархаг борооны улмаас нийслэлд орон сууц, барилгын зоорийн давхруудад их хэмжээний ус орсон, айл өрхийн гэр, хашаа усанд автсан тухай нийт 71 дуудлагыг Нийслэлийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд хүлээн авсан байна. Үүнээс 15 дуудлагын дагуу гэр хорооллын айл өрхийн хашааны ус, автомашины гараашийн усыг Аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 150 гаруй албан хаагчид шуурхай арга хэмжээ авч соруулан ойр орчимд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав. Усанд автаж бэртэж гэмтсэн иргэн байхгүй гэдгийг ОБЕГ-аас мэдэгдэж байна.

Н.Туяа