“Үлэмжийн чанар” дууг орон даяар бүх нийтээр нэг өдөр, нэг цагт дуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шилдэг 50 соёлын арга хэмжээгээр албан ёсоор шалгарсан “Туурайн төвөргөөн 2017” XVII олон улсын хөгжмийн их наадмыг энэ сарын 22-ноос ирэх сарын 04-нд Улаанбаатар-Өвөрхангай Хархорин-Сайншанд Хамрын хийд хэмээх түүхэн газруудад зохион байгуулна.
Энэхүү их наадмын нээлт маргааш Төр түмний их шүтээн Мигжид Жанрайсиг бурханы өмнөх талбайд болох юм.
Наадмын хүрээнд Ноён Хутагт Данзанравжаагийн “Үлэмжийн чанар” дууг орон даяар болон дэлхийд тархан сууж буй монголчууд, монгол туургатнууд нэг өдөр, нэг цагт дуулж, даян дэлхийн энх тайван, хамаг амьтны сайн сайхны төлөө дуу хоолойгоо нэгтгэх юм.
Энэ үеэр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, СГЗ, гавж Д.Чойжамц, Да лам Х.Бямбажав, Хансүр, Гавж Д.Нанзаддорж тэрүүтэн лам хуваргууд айлдвар сургаалиа айлдана. Мөн Монголын Соёлын Өргөмжит Элч, “Туурайн Төвөргөөн ” олон улсын хөгжмийн их наадмын ерөнхийлөгч, ХБНГУ-ын Проф. Бернхард Вульф, тус их наадмын үүсгэн байгуулагч, ХБНГУ-ын Фрайбург дэх Монголын Соёлын Төвийн захирал С.Бадамхорол нарын олон улсын алдарт урлаг соёлын эрхэмүүд, Төрийн их найрал хөгжмийн оркестр, өв уламжлал тээгч уртын дуучид оролцох юм.
Тус наадмыг Монголын бурханы шашин ба соёлын өв, түүхэн уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулах аж.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр