АНУ-ын иргэн А.Р. Маритад 15 жилийн хорих ял оноов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-22 11:42:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар А.Р.Марита нарын залилангийн хэрэгтнүүдийг шүүх хурал өчигдөр болж шийдвэрээ гаргав. 
Шүүх хуралдаан энэ сарын 19-ний өдөр эхлээд 21-ний өдөр дууссан юм. Шүүгдэгч А.Р.Маритад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялын зарим болох хоёр жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хорих ялаар, У.Цэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ял дээр, мөн хуулийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар таван жилийн хорих ялын зарим болох нэг жилийн хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Л.Бадарч, Б.Баяраа нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Ж.Батсайхан
相关新闻