“Улаанбаатар цом” ОУТ-д манай 40, гадаадын 81 боксчин хүч үзэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр "Улаанбаатар цом" сонирхогчдын боксын олон улсын 28 дахь удаагийн тэмцээн Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт нээлтээ хийв.

Тэмцээний нээлтийн ёслолыг нээж Монголын боксын холбооны ерөнхийлөгч “Ажнай” корпорацийн захирал Д.Бат-Эрдэнэ нийт баг, тамирчдад амжилт хүсч, Нарлаг Монголд ирсэн зочиддоо талархал илэрхийлсэн юм.

Нээлтийн ёслолд хийлч Дээгий буюу Дэлгэрцэцэг “Жалам хар” бүжгийн аяыг тоглосон бол “Хар сарнай” хамтлагийн ахлагч Амараа буюу С.Амармандах, уртын дууч бүсгүйн хамт ая дуугаа өргөсөн нь гадаадынханы халуун талархалыг хүлээсэн юм.

Энэхүү тэмцээнд хүч, ур чадвараа сорих баг тамирчид, шүүгчдийг төлөөлж ОУХМ Б.Чинзориг, Сингапур улсын шүүгч эмэгтэй нар тангараг өргөсөн юм.

Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд үргэлжлэх тус олон улсын тэмцээний нээлтийн ёслолд НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, БСШУСЯ-ны БТС-ын бодлогын гарын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Ардын багш Д.Баньди, гавьяат тамирчин Х.Алтанхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Улаанбаатар хотноо 48 жилийн өмнө анх удаа зохион байгуулж байсан “Улаанбаатар цом” уламжлалт тэмцээний 28 дахь удаагийн тэмцээнд ОХУ, Бутан, БНХАУ, Энэтхэг, Сингапур, Тайвань, БНАСАУ, Монгол зэрэг 10 орны 121 тамирчин хүч, ур чадвараа сорихоор ирсэн байна.
“Улаанбаатар цом” олон улсын боксын тэмцээнийг олон улсын жишгийн дагуу нийслэл хотоос зайдуу Хандгайтын “Их тамир” спорт цогцолборт зохион байгуулж байгаа нь манай спортын салбарт шинэлэг үйл явдал болж байна.

Энэ нь Олон улсын сонирхогчдын боксын холбоо /ОУСБХ/-той зөвшилцөж “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө ажиллаж байгаа Монголын боксын холбооны санаачилгаар хийж байгаа ажлын эхлэл юм.
"Их тамир” спорт цогцолборт энэ тэмцээнд оролцож байгаа албаны хүмүүс, шүүгч, дасгалжуулагч, тамирчид бүгд нэг дор байрлаж байгаа гэдгээрээ онцлогтой. Мөн тамирчид энд байрлах спорт танхимд бэлтгэлээ хийх бүрэн боломжтой. Энэ бүхнээс үзэхэд “Улаанбаатар цом” тэмцээний чансаа, нэр хүндийг дээшлүүлэх талаар МБХ хичээн ажиллаж байгааг илтгэж байна. Мөн гадаадын тамирчдын хоол болон байрны зардлыг зохион байгуулагч тал бүрэн дааж байгаа юм.

Манай тэмцээнд Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк, “Ажнай” корпораци зэрэг олон байгууллагаас ивээн тэтгэжээ. МБХ-ноос “Улаанбаатар цом” ОУТ-ийг “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх авах сонгон шалгаруулах тэмцээн болгох зорилт дэвшүүлээд байгаа юм. Хэрвээ энэ зорилт биелэх аваас “Токио-2020” зуны олимпийн наадамд оролцох тамирчдын тоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх боломжтой.
“Улаанбаатар цом” тэмцээнд энэ удаа манайх зохион байгуулагч орны хувьд давуу эрх эдэлж жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин оролцуулж байгаа юм. Тэмцээн эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдгүүдээ тодруулах бөгөөд хагас болон шигшээ тэмцээн маргааш, нөгөөдөр болно.
“Улаанбаатар цом” тэмцээнийг “Эх орон” ТВ шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж тэмцээний талаар гадаад, дотоодод мэдээлнэ.
Дашрамд дуулгахад, Тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт "Их Тамир" спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.

Д.Өлзий