Гадаадын Иргэн харьяатын албан хаагчид төрийн албаны ёс зүйд суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-22 14:37:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гадаадын иргэн, харьяатын газраас “Мэдээллийн цаг” арга хэмжээг долоо хоног бүр зохион байгуулж, албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэдэг  уламжлалтай. Энэ удаад Удирдлагын академийн багш доктор  Н. Цолмонтуяаг урьж, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр сургалт, ярилцлага зохион байгууллаа.
Уг сургалт төрийн албаны үнэт зүйл, төрийн албан хаагчид тавигдах ёс суртахууны шаардлага, төрийн албаны онцлог чанар, харилцааны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдээр үргэлжилж, шинэлэг хүртээмжтэй мэдээллийг өгсөн юм. Төрийн албаны нэр хүнд, мэргэжлээ үнэлэх үнэлэмж, албан харилцаагаар төрийн албан хаагчийн ёс зүй хэмжигдэнэ. Иймд төрд ажиллаж байгаа хүн бүр ёс зүй, ёс суртахуун, эерэг харилцааг эрхэмлэх нь чухал хэмээн онцоллоо гэж ГИХГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан


相关新闻