Залуу туйванчид хүчээ сорьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-22 15:11:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд "Turkish Airlines" компанийн нэрэмжит хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Тус тэмцээнд 15 багийн 170 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээнд ОУХМ 16, спортын мастер цолтой 14 тамирчин техник, ур чадвар, хүч сорьж байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө Японы нийслэл Токио хотноо болсон залуучуудын ДАШТ-д хүч үзсэн гурван тамирчин энэ тэмцээнд хүчээ сорьж тэмцээнийг илүү өрсөлдөөнтэй болгож байна. Тэмцээн маргааш өндөрлөж шилдгүүд тодорно.

Д.Өлзий
相关新闻