Сургагч багш нар хуулийн сургалтад хамрав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын албан хаагчид Монголын хуульчдын холбооноос зохион байгуулдаг хуульчийн үргэлжилсэн сургалтад энэ сарын 21-22-ны өдөр хамрав.
Сургагч-багш нар “Захиргааны акт – Хууль зүйн үр дагавар”, “Үндсэн хуулийн аюулгүй байдал”, “Захиргааны ерөнхий хууль түүний хэрэгжилт – анхаарах асуудал”, “Зөрчлийн хууль” зэрэг сэдвээр сургалт явуулж, хуулийн хэрэгжилт, гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон цаашид хууль тогтоомжийг практикт хэрхэн оновчтой, зөв хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.
Ж.Батсайхан