Монголын оюутан тамирчид оролцох “Универсиад”-ын бамбар аслаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайпей хотноо ирэх наймдугаар сарын 19-30-нд болох Дэлхийн оюутны спортын зуны 29 дүгээр "Универсиад" наадамд Монгол спортын есөн төрөлд баг тамирчдаа оролцуулах юм.
Энэ удаагийн наадмын галт бамбар асаах ёслол өчигдөр /06.22/ Италийн Турин хотод болов. Тус хотод 1959 онд анхны "Универсиад" наадмыг зохион байгуулсан бөгөөд галт бамбарыг уламжлал ёсоор ийнхүү Туринаас эхлүүлж байгаа юм.
"Универсиад"-ын галт бамбарыг асаах ёслолд Олон улсын оюутны спортын холбооны ерөнхийлөгч О.Матыцин, "Универсиад-2017" наадмын зохион байгуулах хорооны дарга, Тайпей хотын дарга Ко Вен Же, Турин хотын Их сургуулийн ректор Г.Ажани, Тайванийн тамирчин, олимпийн аварга Чу Му Ен нар оролцсон байна.

Д.Өлзий