ЦЕГ-аас иргэдэд сэрэмжлүүлэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-23 14:31:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЦЕГ-аас нийт иргэдэд анхааруулга сануулга өгч байна. Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох долоо дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа явж буй энэ үеэр бусдын ятгалга, нөлөөнд автахгүй, хууль бус жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг сануулав.
Хуулиа хэрэгжүүлье иргэн Та Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй боловч сонгуулийн сурталчилгаа нэрээр бусдыг илтэд гүтгэн доромжлох нь хуулиар хориотой. Иймд та сонгох эрхээ эдлэхдээ бусдын хуулиар хамгаалуулсан эрхэд хүндэтгэлтэй хандана уу гэж ЦЕГ-аас ирүүлсэн зөвлөмжид онцолсон байна.

Ж.Батсайхан
相关新闻