Говь-Алтай аймагт их хэмжээний мөнгө ачсан авто машиныг саатуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид өчигдөр их хэмжээний мөнгө ачсан авто машиныг саатуулжээ.
Энэ талаар тус аймгийн цагдаагийн цагдаагийн алба хаагч Н.Буянхишиг мэдээлэл өгөв. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор улсын хэмжээнд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Өчигдөр буюу зургадугаар сарын 23-нд Говь-Алтай аймаг дахь замын цагдаагийн пост дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн улсын чанартай замаар орж ирсэн автозамаар орж ирсэн хар өнгийн 0308 УНҮ улсын дугаартай Тоёота автомашиныг зогсоож, шалгахад хайрцаг бүхий эд зүйлүүд байсан. Тээвэрлэж явсан гурван иргэнээс асуухад "Бид юу болохыг нь мэдэхгүй. Баруун аймгуудад хүргэж өгөхөөр явж байна" гэж мэдүүлсэн. Автомашинд шалгалт явуулахад их хэмжээний мөнгө, казах хэл дээр хэвлэгдсэн товхимол, дугтуйтай зүйлс, CD ачсан байсан. Их хэмжээний мөнгийг ямар зорилгоор тээвэрлэж явсныг шалгаж байна" гэлээ.
Мөн АН-аас иргэдийн саналыг хууль бусаар авах зорилгоор Говь-Алтай аймагт хууль бусаар их хэмжээний мөнгө, шатахууны талон тараасан байж болзошгүй гэсэн мэдээллийн мөрөөр шалгалт хийж байгааг тэрбээр хэллээ.

Н.Туяа