Хар тамхитай тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-26 15:20:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ”  дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 26-ны энэ өдрийг хар тамхитай тэмцэх өдөр болгожээ.

Монгол Улс хэдхэн жилийн өмнө хар тамхины тээвэрлэгч орон байсан бол өнөөдөр хэрэглэгч орны тоонд шилжин орсон нь энэ төрлийн хэрэгтэй бүхий л талаар тэмцэх шаардлагатай болсныг Засгийн газраас анхааруулсан. Үндэстнийг  устгах аюултай энэхүү хорт бодисыг залуучууд ихээр хэрэглэх болсныг сэрэмжлүүлэн  урлаг соёлынхон хар тамхинаас залуучуудаа хол байхыг уриалж, уг бодисын гамшгийг нийтэд таниулж сурталчлахад ихээхэн санаачилгатай ажиллаж эхлээд байна. Сүүлийн 10 жилийн статистик мэдээллийг харвал 388 хэрэгт 1112 хүн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шалгагдсан  мэдээ бий. Тиймээс Засгийн газар  "Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг батлан  2017-2021 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган хууль хяналтын байгууллагуудад хүргээд байгаа юм.

Ж.Батсайхан
相关新闻