Сонгуулийн ирц 46.05 хувьтай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Зургадугаар сарын 26-ны 17 цагийн байдлаар Дорноговь аймагт сонгуулийн ирц 46.05 хувьд хүрчээ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 42961 сонгогч бүртгүүлснээс 19784 сонгогч саналаа өгсөн байна.
Дорноговь аймгийн 14 сумын хэмжээнд санал хураалтаар Алтанширээ сум 67,23 хувиар тэргүүлж байгаа бол Улаанбадрах суманд 65.88, Дэлгэрэх суманд 56.63, Айраг суманд 49,60, Даланжаргалан суманд 50.29, Замын-Үүд суманд 35.42, Иххэт суманд 54.61, Мандах суманд 60.53, Өргөн суманд 51.87, Сайншанд суманд 43.38, Сайхандулаан суманд 59.47, Хатанбулаг суманд 54.74, Хөвсгөл суманд 50.15, Эрдэнэ суманд 59.84 хувьтай.
Сонгуулийн санал хураалт хуулийн дагуу хэвийн үргэлжилж байгаа гэж Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга У.Ганбаатар мэдээлэв.

Х.Эрдэнэбулган