“Хоромхон”, “Атлетик 220” багуудын тоглолт тэнцээгээр өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн наймдугаар тойргийн ээлжит тоглолт болж энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт болох “Хоромхон”, “Атлетик 220” багуудын өрсөлдөөн тэнцээгээр өндөрлөв.
Үндэсний дээд лигийн хүрээнд тэд анх удаа учраа таарсан юм. Энэ удаа “Хоромхон”-оос “Атлетик 220” клубт шилжсэн довтлогч Н.Наранболд хуучин багийнхаа эсрэг тоглосон юм. Харин хамгаалагч Д.Төрбат гурван шар хуудасны торгуулийн улмаас тус тоглолтыг өнжсөн.

Лигийн мэргэн бууч Н.Наранболд эхний хагаст 11 метрийн торгуулийн цохилтыг алдсан нь энэ тоглолтын хамгийн чухал явдал байв. Түүний цохилтыг хаасан залуучуудын шигшээ багийн хаалгач Э.Отгонпүрэв энэ тоглолтын шилдгээр тодорлоо.
Д.Өлзий