Орос улс Украйны иргэдэд үзүүлдэг цагаачлалын хөнгөлөлтөө цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-11-02 13:56:09

2004 оноос өнөөг  хүртэл  Украйны иргэд Орос улсад  хаягийн бүртгэлгүй 90 хүртэл хоног  байх эрхтэй байв.

Хэрвээ түүнээс дээш хугацаагаар байхыг хүсвэл паспорт, цагаачлалын картын хамт өгч сунгуулах "алтан боломж” тэдэнд  байв. Тэгвэл 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Украйны иргэд   ОХУ-д  хагас жилийн хугацаанд 90-ээс илүүгүй  хоног байх болон түүнээс дээш хугацаагаар оршин суухыг хүсвэл  ажлын патент худалдаж авах юм уу, эсвэл өөр статуст шилжих  тухай хууль  хэрэгжиж эхэллээ.  Дээрх хуулийн өөрчлөлт Донецк, Луганск мужийн иргэдэд  хамааралгүй аж.    

“Хөнгөлөлт   цуцлагдсан нь  Орост амьдарч  буй Украйнчуудын   амьдралд  хүндээр тусна.  Гэхдээ бүр айхтар биш“ гэж  Украйнчуудын холбооны тэргүүн  Валерий Семененко  сурвалжлагчид ярьжээ. Сонирхуулахад , одоо ОХУ -д нийт 2,5 сая Украйны иргэн  аж төрж байна.

Москва хот. А.Огторгуймаа 

相关新闻