Б.Хосбаяр “Улаанбаатар Сити” клубын ерөнхий менежер болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-28 10:05:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар Сити” клуб, 2016 оны спортын шилдэг менежер өргөмжлөлт Б.Хосбаяртай нэг жилийн гэрээ байгуулав.

Тэрбээр тус клубын менежментийн багт ажиллах юм. Гэрээ зурах ёслолд “Улаанбаатар Сити” хөлбөмбөгийн клубын ерөнхий захирал Г.Дашням, ерөнхий дасгалжуулагч Мануэль Реттамеро нар оролцлоо.

Б.Хосбаяр нь 2003 оноос спортын салбарт ажилласан. МУИС-ийн Математик компьютерийн сургуульд бакалавр, Швейцарийн Лозанн Хотноо Спорт бизнес менежментийн чиглэлээр магистрийн зэрэг хамгаалсан. 2003-2004 онд ТВ-9 телевиз, 2004 оноос 'Спортын цонх' сэтгүүлд ажилласан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын туялзуур сэлэмний холбоонд 2009-2017 оны хугацаанд ажиллаж байв.
 
Мөн “Бөртэ чоно 2016” Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд ёслолоор оны спортын шилдэг менежерээр тодорсон юм.

Д.Өлзий
相关新闻