ДАШТ-д оролцох таван бөх Каспийск хотноо барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-28 11:00:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх долдугаар сарын 9-10-нд Каспийск хотноо болох чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн уламжлалт тэмцээнд манай долоон бөх хүч үзнэ.

Тухайлбал, 57 кг-д ОУХМ З.Занабазар, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Н.Лхамгармаа, 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Ч.Алтангэрэл нар дасгалжуулагч Б.Батзориг, шүүгч Б.Эрдэнэболдын хамт оролцоно.

Мөн наймдугаар сарын 21-26-нд Францын Парист болох ДАШТ-д оролцох манай эрэгтэй найман тамирчдаас тав нь Каспийск хотод барилдана. Ийнхүү эрэгтэй бөхчүүд ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн хангагдаж байгаагаа шалгах юм.

Д.Өлзий
相关新闻