Батсүмбэрийн түймрийн утаа Улаанбаатарт орж иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-28 11:45:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар хот руу түймрийн утаа орж ирэх боллоо. Үүнийг тодруулбал, Төв аймгийн Батсүмбэрт гарсан түймрийн утааных гэж НОБГ-аас мэдээллээ. Төв аймагт хоёр ч түймэр асч байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн орчимд ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа ч Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймэр бүрэн унтраагүй байгаа  юм байна. Харин  он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа түймэр гарсныг НОБГ-ын харьяа гал унтраах ангиуд шуурхай ажиллаж унтраажээ.

Ж.Батсайхан
相关新闻