Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр өнөөдөр түймрийн голомтод хүргэлээ.
Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагч, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг тус тус хүргэсэн юм.
Мөн өчигдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагч, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг тус тус хүргэсэн юм.
Эдгээр түймэр нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн байна.
Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдлийг бүрдүүлж байгаа тул иргэд бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.
Ж.Болор