Г.Өсөхбаяр К2 уулын оргилыг эзлэхээр шинэ замыг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уулчдын эрлэг хэмээгддэг К2 уулыг зорьсон гавьяат тамирчин Г.Өсөхбаяртай иридиум сансрын холбоогоор холбогджээ.
Өнгөрсөн ням гарагт К2 уулын авиралтын үндсэн баазад ирж /5300 метр/, цаг агаар сайжрахыг хүлээж байсан уулчид өнөөдрөөс авиралтаа үргэлжлүүлж 6000 метр орчимд хүрч, нэгдүгээр кэмпийн отог байгуулах юм.
Энэ удаагийн авиралтад манай уулчин Г.Өсөхбаяраас гадна олон улсын дөрвөн багийн уулчид оролцож байна. Үндсэн баазад цугласан уулчдын хувьд 2017 оны зургадугаар сарын 28-нд чухал шийдвэр гаргажээ. Дээшээ авирах замын маршрут нь тэдний хувьд авиралтын хувь заяаг шийдэх хамгийн хүнд сонголт байв.
Г.Өсөхбаяр энэ талаар “Өнөөдөр маш хүнд сонголт хийсэн өдөр боллоо. Учир нь хамт авиралт хийж байгаа дөрвөн баг хоёр хоёроороо хуваагдаж, хоёр өөр замаар авирахаар болов. Нэгдэх зам нь цасан нуранги ихтэй, нөгөөх нь сүүлийн жилүүдэд хүн гарч чадаагүй зам мөр. Миний хувьд сүүлийн жилүүдэд хүн гараагүй замыг сонгосон. Одоо дээш явж, нэгдүгээр отог байгуулахад бэлтгэж байна” гэж мэдээлжээ.
Өндрөөрөө Эверестийн дараа ордог /8611 метр/, дэлхийн хамгийн эрсдэлтэй уул К2 оргилд гарах авиралт хийхээр энэ сарын 16-нд эх орноосоо мордсон билээ.

Д.Өлзий