Мөнгөнморьтын түймрийг унтраах нэмэлт хүч очив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-29 14:56:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар нийслэлийн Онцгой байдлын газрын 26 албан хаагч хүч нэмэн очоод байна.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахласан  нэмэлт хүч ‘’МТ 1001’’ дугаарын ‘’МИ171Е’’ загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүрч гал унтрахаар ажиллаж эхэллээ. Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй  байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна. 
Ж.Батсайхан
相关新闻