Зам тээврийн сайд асан А.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Зам тээврийн сайд асан А.Гансүхэд холбогдох шүүх хурал энэ сарын 29 буюу өнөөдөр болохыг бид өмнө мэдээлсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 11.00 цагийн үед эхэлсэн шүүх хурал үргэлжилж байна.
Зам тээврийн сайд асан А.Гансүхийг “Ухаа худаг-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцад албан тушаалаа урвуулан улсад хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутган хуулийн байгууллагынхан өнгөрсөн оноос шалгаад шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Харин мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл бичиж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүхийн хурал өнөөдөр болж байгаа юм.

Ж.Батсайхан