Аль-Жазира агентлагийн сурвалжлах баг Монголд иржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүн П.Оюунчимэг өчигдөр Ойрхи Дорнодын хамгийн том мэдээллийн агентлаг болох Аль-Жазирад хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлага өгчээ.
Аль-Жазира мэдээллийн агентлагийн сурвалжлагч Дрью Амбрөүз Монголын үндэсний өв соёл хурдан морины уралдааныг сурвалжлахаар манай улсад ирсэн юм. Тэрбээр хурдан морь унаач хүүхдийн эрхийн нөхцөл байдал, хурдан морь унаач хүүхдийг хамгаалах эрх зүйн орчин болон тус байгууллагаас хийж байгаа ажлын талаар мэдээлэл авсан байна.

Мөн Монгол Улсын Засгийн газар унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чиглэлээр хангалттай хэмжээнд ажиллаж байгаа эсэхийг ХЭҮК-ын гишүүнээс тодруулжээ. Аль-Жазира мэдээллийн агентлаг Монгол Улсад тусгай нэвтрүүлэг бэлтгэхээр ажиллах юм.
Энэ хугацаанд хурдан морины уяачид болон хурдан морь унаач хүүхдүүдтэй уулзаж, наадмын өмнөх сунгааны явцтай танилцан зураг авалт хийв.

Д.Өлзий