Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэд Нээлттэй нийгэм форум ТТБ-аас мониторинг хийжээ. Энэ дүнгийн талаар өнөөдөр салбарынханд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгэд ХЗДХЯ, АТГ, Шүүхийн байгууллагын төлөөлөл, Өмнөговь, Төв, Булган аймгаас захиргааны байгууллагын ажилтнууд, Иргэний нийгмийн төлөөллүүд оролцов.
Мониторингоор төрийн албан хаагчид болон хуулийн үр шимийг шууд хүртэх учиртай иргэдэд Захиргааны ерөнхий хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл хангалтгүй байгаа нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж буйг дурджээ.
Захиргааны байгууллагууд аливаа акт гаргахдаа ул суурьтай ханддаг болсон, иргэдийн хувьд захиргааны үйл ажиллагаанд хандах итгэл нь хамгаалагдаж, өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр оролцдог болсон нь хуулийн ач холбогдол оршино хэмээн Нээлттэй нийгэм ТТБ-ын төслийн менежер Б.Хишигсайхан онцлов.
Харин “Манлайлалд залуучуудын оролцоо” ТББ-ын тэргүүн Ц.Мандхайхатан, "Захиргааны байгууллагын ажилтнуудын гүйцэтгэх үүргийг анх удаа хуульчилж өгсөн нь тэдэнд алдаа мадаггүй ажиллах, гаргасан захиргааны актаасаа болж асуудалд ордог байдлаас бүрмөсөн ангижирсан бөгөөд харин хуулиийг сурталчлах ажил төдийлэн сайнгүй байна хэмээн үзэж байна" гэлээ.
Дээрх хуулийг 2000 оноос хойш хэд, хэдэн удаагийн парламент дамжин хэлэлцэж, 2015 оны 6 дугаар сард батлагдан 2016 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.
Цаашид хуулийн сурталчилгааг эрчимжүүлэх, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд нэгдсэн удирдамж заавар гаргах, захиргааны актын хяналт бүртгэлийг сайжруулах ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар явуулах, Захиргааны актын улсын нэгдсэн бүртгэлийн санг шинэчлэх, эрх зүйн нэгдсэн системд захиргааны хэм хэмжээний актаа байршуулах нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Нээлттэй нийгэм форумаас гаргав.

Б.Зоригт