Бий биелгээчдийн анхдугаар наадам Ховд аймагт эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Бий биелгээчдийн улсын анхдугаар наадам Ховд аймагт өнөөдөр эхэлсэн хэмээн Боловсрол,Соёл Шинжлэх ухаан, спортын яамнаас мэдээллээ.
Бий биелгээний наадмын улсын уралдаанд 6-10, 11-14, 15-17 насныхны дунд “Шилдэг өвлөн уламжлагч” номинацаар шалгаруулалт хийх юм. Мөн хамтлаг болон гоцлол бий биелээчдийн дунд "Шилдэг өвлүүлэгч"-ийг тодруулах аж. Эхний шатанд бий биелээчид угсаатны бий биелгээний үзүүлбэрийг үзүүлэх бол хоёр дахь шатанд дөрвөд, урианхай, өөлд, торгууд, захчин, мянгад, хошууд, тува, халх, казах зэрэг ястан үндэстний язгуур биелгээгээр өрсөлдөх юм байна.
Мөн үеэр “Баруун монголын бий биелгээ” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болох аж.

Б.Заяа