Шинэ хуулийн заалтаар баривчлах ял үгүй болж 151 хүн суллагдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шинээр батлагдсан Эрүүгийн хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулиар баривчлах ял эдэлж байсан 151 хүн өнөөдөр суллагдаж байна. Мөн хорих ялаар шийтгэгдсэн хүмүүсийн ялыг хөнгөлөх, ялаас чөлөөлөх шийдвэрийг шүүхээс гаргах ажиллагаа эхэлж байгаа юм.
Суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх унаа болон хоол хүнсний зардлыг төрөөс гаргаж, тус ажлыг ШШГЕГ-аас зохион байгуулж байна. Мөн шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд баривчлах ялыг халсан. Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өмнө мөрдөгдөж байсан хуулиар баривчлах ял оноодог байсан. Шинэ хуулиар ийнхүү баривчлах ялыг халж, оронд нь торгох, албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг ялын төрөл энэ сарын нэгнээс үйлчилж эхэлсэн тул баривчлагдаад байгаа этгээдийг суллахаар болсон байна.

Ж.Батсайхан