Цонхоор хог хаявал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмсэнтэй тэнцэхүйц торгууль ногдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-03 15:33:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд барилгын цонх, тагтнаас ундааны шил сав, эд зүйлийг шидсэний улмаас бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэг Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
Мөн жолооч болон зорчигчид замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хог хаях зөрчил гаргадаг.
Иймд иргэдийг хогоо зориулалтын саванд хаях, цонх, тагтаар хоол хүнсний үлдэгдэл, бусад эд зүйлийг шидэхгүй, хогоо зориулалтын саванд хаяхыг зөвлөж байна.

Зөрчлийн тухай шинэ хуулиар  энэхүү зүй зохисгүй үйлдлийг гаргавал  Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлд зааснаар “Бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээх”, 153.1 Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ, 153.2-д зааснаар гэмт хэргийг галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэжээ. Зөрчлийн хуулиар бол 10,000 төгрөгөөр торгоно гэж заасан. Тиймээс ЦЕГ-аас иргэд болон жолооч нар дээрх зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байна.
Ж.Батсайхан

相关新闻