Цусан гавьяа байгуулсан Ардын хувьсгалын баатруудыг алдаршуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож, ард түмний өмнө цусан гавьяа байгуулсан гарамгай удирдагчдын нэг, зэвсэгт тэмцлийг манлайлсан 12 баатрын амьдрал, тэмцлийн түүхийг харуулсан “Ардын хувьсгалын баатрууд” үзэсгэлэн Монгол Цэргийн музейд өнөөдөр нээлтээ хийв.
Монгол Цэргийн музей, Үндэсний төв архив болон Батлан хамгаалахын төв архивтай хамтран уг үзэсгэлэнг Монголын тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний ардчилсан хувьсгалын 106, Ардын хувьсгалын 96, Монгол Улсад Архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиолдуулан нийтэд толилуулж байна.
Үзэсгэлэнг нээж Монгол Цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнай хэлэхдээ, “Өнөөдөр бид Монгол Улсын баатруудын тухай ярихдаа зөвхөн 1936 онд БНМАУ-ын баатар цол хүртсэн Шагдарын Гонгор, Агаарын Зоригтбаатар, Дамчаагийн Дэмбэрэл нараар эхэлсэн 69 хүнийг ярих болжээ. Тэгвэл түүхийн хуудсыг сөхвөл Богд хаант Монгол Улс, Хэмжээт эрхт хаант улсын үед эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө тэмцэн баатарлаг үйлс бүтээж, гавьяа байгуулсан 113 хүнд “Баатар” гэдэг эрхэм цолыг хүртээсэн байдаг. Энэхүү үзэсгэлэнгээр Ардын хувьсгалыг ялуулах үйл хэрэгт оролцож, ард түмний өмнө цусан гавьяа байгуулсан гарамгай удирдагчдын нэг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын баатруудын амьдрал, тэмцлийн түүхийг үзэгч олонд сурталчлах юм” гэв.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монгол Цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ардын хувьсгалын баатруудтай холбоотой 20 гаруй биет үзмэрийг дэлгэснээс Тэргүүн хорооны туг, Жанжин Д.Сүхбаатарын хэрэглэж байсан хулсан ташуур, Хатанбаатар С.Магсаржавын шагайн харвааны хэрэгсэл, бичгийн ширээ, данх сав зэрэг түүхэн ховор үзмэрүүд байв.

Мөн түүхэн үйл явдлыг харуулсан 40 гаруй гэрэл зураг, архивын 70 гаруй баримт, Ардын журамт цэрэг байгуулах ажлаар Зөвлөлт-Монголын хил нэвтрэхийг зөвшөөрч Д.Сүхбаатарт олгосон үнэмлэх, Хиагт хотыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөө, Хиагт хотод буй гамин цэргийн эрхтнүүдэд өгсөн тулган шаардах бичиг, Гавьяа байгуулагчдыг шагнах тухай Богд хаанд айлтгасан айлтгал, Ардын журамт цэргийн бүртгэл баримтууд, ардын хувьсгалын үйл явдалтай холбогдох уран сайхны болон түүхэн баримтат киноны хэсгээс үзэх боломжтой.
Энэхүү үзэсгэлэнг олон нийтэд сурталчлахын зэрэгцээ үзэсгэлэнгийн явцад тэдгээр баатруудын үр хойч болон орон нутагт тэдний намтар, гавьяа, алдрыг нь судалж, сурвалжилдаг хүмүүстэй холбоо тогтоох, төр, захиргааны байгууллагуудтай хамтран судалгаагаа гүнзгийрүүлэх, эрэн сурвалжлахад онцгой анхаарал хандуулна гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Монголын Цэргийн музейн Боловсролын ажилтан, тайлбарлагч М.Бямбарагчаа хэлэхдээ, "1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож цусан гавьяа байгуулсан баатруудын дундаас Өлзийбүрэнгийн Пунцаг гэж гайхамшигтай эр зоригтой хүнийг тодруулж хэлэх нь зүйтэй. Тэрээр 1921 оны Ардын хувьсгалд Ардын Хатанбаатар С.Магсаржавын цэрэгт баруун хязгаарыг чөлөөлөх тулалдаанд оролцож явсан. Цэргийн ерөнхий сургууль, цэргийн анги нэгтгэлүүдэд дарга, Цэргийн прокурор, Хоршоодын ерөнхий хорооны дарга, Дотоод яамны тусгай хэлтсийн дарга, Аж үйлдвэрийн комбинатын даргаар ажиллаж байгаад хэлмэгдсэн. Хэлмэгдэх үедээ сүүлчийн үгээ цусаараа бичиж үлдээсэн. 1937 оны 11 дүгээр сарын 26-нд буюу Монгол Улс тунхагласан өдөр нөхөр Д.Догсом, Х.Чойбалсан нарт “Би цэргийн тангарагтаа үнэнч байснаа цусаараа тангараглав. Монгол Улс мандтугай. Монголын ард түмэн мандтугай” гэж эцсийн үгээ цусаараа бичсэн түүхэн домогт бичээсийг дэлгэн харуулж байна. Энэ нь 100 жилийн тэртээ бидний өвөг дээдэс өнөөдрийн жаргалант амьдралыг авчрахын төлөө халуун амь, бүлээн цусаа урсгаж тэмцсэн тэмцлийн улаан тугийг бид өнөөдөр цусаараа биш гэхэд хөлсөөрөө гаргаж үр хойчдоо өндөр хөгжилтэй эх орныг үлдээхийн төлөө ажиллаж амьдрах ёстой хэмээн үзэсгэлэнгээр дамжуулан өгүүлж байна” гэв.
Үзэсгэлэнгийн нээлтэд Архивын ерөнхий газрын дарга Д.Хоролдамба, Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Г.Золзаяа нар оролцов.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр