Ж.Энхбаяр: Дифлимпийн наадмаас медалийн өнгөө хувиргах зорилт тавьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Самсун хотноо энэ сарын 18-30-нд зуны Дифлимпийн XXIII наадам болно. Тус наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр БСШУСЯ-нд болов.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар баг тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр хэлэхдээ, “Пара олимп, дифлимп гээд тусгай хүрээнд явагддаг олон улсын спортын тэмцээн уралдаан монгол төрийн анхаарлын төвд байх ёстой онцгой төрөл. Тиймээс энэ төрлөөр хичээллэж буй тамирчдын тэмцээн уралдаанд амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө салбарын яам, харьяа агентлаг онцгой анхаарал тавьж байна. Тамирчдын бэлтгэл, дасгал сургуулилтаа чанартай хийх материаллаг нөхцлийг бүрдүүлэхэд яам төсөв санхүүгээр дэмжинэ, төсвийг нэмэгдүүлнэ. Мөн багш дасгалжуулагчдыг бэлтгэх, гаднаас мэргэжлийн дасгалжуулагчдыг урих, өндөр амжилт гаргаж буй тамирчдыг тухайн төрлийн спорт хөгжсөн улс орнуудад бэлтгэл сургуулилт хийх боломжийг өргөтгөх зэрэг чиглэлд яамны зүгээс онцгой анхаарч ажиллана” гэв.
Энэ үеэр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар тус наадамд оролцох багийн ахлагч, Монголын Диф спортын хорооны ерөнхийлөгч Ж.Энхбаярт төрийн далбаа гардуулж, амжилт хүсэв. Тэрээр хэлэхдээ, “Бид Дифлимпийн наадамд 6 дахь удаагаа оролцоход бэлэн боллоо. Энэ удаа спортын гурван төрлөөр 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Өмнөх Дифлимпийн наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Энэ амжилтаа ахиулан, медалийн өнгөө хувиргах, алтан медаль хүртэх, наад зах нь таван медальтай ирэх зорилт тавьж байна. Тийм боломж бидэнд бий” гэв.
Уулзалтын төгсгөлд Дифлимпийн наадамд улсаа төлөөлөн оролцох баг бүрэлдэхүүнд онгоцны тийз гардуулсан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр