Дахин санал хураалтад 42917 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-07 10:00:41
Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалт долдугаар сарын 07-ны 07.00 цагт орон даяар эхэллээ. Дахин санал хураалтад Дорноговь аймгийн хэмжээнд  42917 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн. Сайншанд сумын сонгуулийн санал авах 492 дугаар хэсгийн санал авах байранд нийт 1483 санал өгөхөөр бүртгүүлснээс өглөөний 09.09 цагийн байдлаар 157 хүн саналаа өгч ирц 10-аад хувьтай болжээ.
Тус санал авах байранд  хэсгийн зохион байгуулагчид, улсын бүртгэлийн хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн хамгаалалтын ажилтан, мэдээллийн технологийн даамлуудаас гадна улс төрийн намуудын ажиглагч хяналтын үүрэг гүйцэтгэж буй.
Дорноговь аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн дахин санал хураах үйл ажиллагаанд  60 санал авах байранд нийт 421 төрийн албан хаагч ажиллаж байна.Энэ удаа сонгогчид зөвхөн МАН болон  АН-аас нэр дэвшигч хоёр хүний нэгийнх нь нэрийг дугуйлж будах юм. Дахин санал хураалт өглөөний 07.00  цагаас 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. 
Х.Эрдэнэбулган
相关新闻