Баян-Өлгийд нэр дэвшигч М.Энхболд 56,81 хувийн санал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-08 16:52:43
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 дахь санал хураалтад тус аймгийн 58915 сонгогч нэсрийг жагсаалтад бүртгэгдсэнээс 37507 иргэн саналаа өгч, 63,98 хувийн ирцтэйгээр энэ удаагийн Төрийн тэргүүний сонгуулиа өндөрлүүллээ.

Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын төлөө сонгогчдын 56,81 хувь нь буюу 21306 хүн,  АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 16201 иргэн саналаа өгчээ.

Эхний санал хураалтад Баян-Өлгий аймгийн 19332 иргэн М.Энхболдод итгэл үзүүлж, 48,63 хувийн саналаар ялалт байгуулж байсан бол 2 дахь санал хураалтад ийнхүү дахин илүүрхлээ.

Ө.Нурболат
相关新闻