Дорноговь аймгийн сумдын наадам өнөөдрөөс эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-07-09 12:53:41
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн сумдын наадам өнөөдрөөс эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017оны сонгуулийн хоёр дахь санал хураалт болохтой холбогдуулж аймгийн Засаг даргаас сонгуулийн санал хураалтад сонгогчдыг оролцуулах, ирц бүрдүүлэх зорилгоор сумдын баяр наадмыг зохион байгуулах хуваарийг түр хугацаагаар хойшлуулах чиглэлийг Засаг дарга нарт өгсөн.
Энэ жил сумдын наадам нэг өдөр давхцаж байгаа тул уяачид, бөхчүүд, наадамчид ихэвчлэн өөрийн сумандаа өргөн дэлгэр наадаж байна. Сумын наадмуудад 32-64 бөх, зургаан насны морь уралдаж, харваачид цэц мэргэнээ сорьж буй. Харин аймгийн баяр наадмыг долдугаар сарын 28-наас 29-нд зохион байгуулна.
相关新闻