Дорноговийн баг улсын наадмын шагайн харваанд түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмын шагайн харвааны төрөлд Дорноговь аймгийн харваачид түрүүллээ.
Нийт 18 аймаг есөн дүүргийн 54 багийн 500 гаруй харваач цэц мэргэнээ сориход Дорноговь аймгийн уугуул, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай "Болд Төмөр Ерөө Гол" ХХК-ийн баг харваачид онч мэргэн, цэц гарамгай наадаж төрийн наадмыг өнгөлсөн байна.
Дорноговийн шагайчид өнгөрөгч жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч байсан бол энэ жилийн улсын наадмын тэргүүн байрт шалгарав.Дашрамд дурдахад сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт шагайн харваа дэлгэрч сум бүрт шагайн холбоо байгуулагдсанаас гадна Ноён гэгээнтний тойром,Монгол Улсын хүндэт харваач Ё.Баатарсүрэн агсны нэрэмжит тэмцээн, аймгийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн зэрэг тэмцээн наадгай олонтаа зохиогдож харваачид өргөнөөр оролцдог болжээ.

Х.Эрдэнэбулган