Казинформ агентлаг Бердимуратын Серикийн талаар онцолжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-17 10:46:11
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Монголын казах иргэдийн дундаас үндэсний бөхөөр 35 жилийн дараа улсын цолтой бөх төрлөө" хэмээн Казахстаны төрийн мэдлийн Казинформ агентлагийн www.inform.kz сайтад Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн тус аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийн талаар онцолжээ.

Тус нийтлэлд Б.Серикийн үндэсний бөх, жудо, самбо, сумо бөхийн төрлөөр өдий хүртэл гаргасан амжилтуудыг дурдан "2013 онд казах күресийн /казахын ард түмний үндэсний бөхийн барилдаан/ "Евразийн бар" Олон Улсын тэмцээнээс мөнгөн медаль, 2012 онд Шымкент хотод зохион байгуулагдсан Хажымуханы нэрэмжит тэмцээний тэргүүн байрны шагнал хүртсэн нийт казах үндэстний бахархал болсон тамирчдын нэг" хэмээн үнэлжээ.

Мөн Монголын үндэсний бөх, түүний өвөрмөц онцлог, дүрэм, үндэсний их баяр наадмын барилдаанаар олгох цол, чимгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байна. 

http://www.inform.kz/kz/sheteldegi-kazaktildi-bak-ka-sholu-kazak-baluany-mongoliyanyn-lashyn-atagyn-araga-35-zhyl-salyp-zhenip-aldy_a3045875

 www.inform.kz сайтаас орчуулсан Ө.Нурболат

 

相关新闻