Аймгуудын дунд нэг давж заалдах шатны шүүх ажиллаж буйг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-03 15:38:08

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 11-нд болно.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэн дүүргийн дунд нэг анхан шатны шүүх байгуулсан нь шүүхийн үндсэн тогтолцоог бэхжүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг дээрх хуралдаанаар хэлэлцэх аж.

Б.Туул

 

相关新闻