Аймгийн удирдлага шинэ начнаа 50 сая төгрөгөөр мялаана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ээлжит ІІ хуралдаанаар баталсан "Спортын өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч, шүүгчдийг мөнгөн шагналаар шагнах журам"-д заасны дагуу Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд 5 давж улсын начин цол хүртсэн тус аймгийн Улаанхус сумын харьяат, "Таван богдын бүргэдүүд" дэвжээний бөх Бердимуратын Серикийг 50 сая төгрөгөөр мялаахаар болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Уг журамд Баян-Өлгий аймгийн бөхчүүд үндэсний бөхийн улсын аварга цол хүртвэл 100,000,000, улсын арслан цол хүртвэл 90,000,000, улсын гарьд цол хүртвэл 80,000,000, улсын заан цол хүртвэл 70,000,000, улсын харцага цол хүртвэл 60,000,000, улсын начин цол хүртвэл 50,000,000 сая төгрөг олгохоор журамласан юм.
Шагналын мөнгийг ирэх сарын 12-ны өдөр болох цолны мялаалгын арга хэмжээний үеэр гардуулах аж.
Дашрамд хэлэхэд, өнгөрсөн жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Хилийн цэргийн 0165 дугаар анги, "Өлгийн хүчтэн" дэвжээний бөх Б.Баатарцолыг аймгийн удирдлагууд хоёр өрөө байраар шагнаж байсан юм.

Ө.Нурболат