Мобиком корпораци ОБЕГ-т 32 сая төгрөгийн хэрэгсэл гардуулан өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-18 13:26:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол орны хойд болон төвийн аймгуудад их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа энэ үед  Мобиком Корпораци ОБЕГ-т гал унтраах хэрэгсэл бэлэглэлээ.
Түймрийн голомт дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд хамгийн их хэрэгтэй ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл, сансрын холбооны үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэх болсноо  мэдэгдэж байсан бол өнөөдөр уг амлалтаа биелүүлэв. 32 сая төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг үүргэвчит гал унтраагч буюу усаар шүршигч төхөөрөмж, мөн сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрхийг Мобиком Корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өглөө.
Ж.Батсайхан
相关新闻