С.Айнагүл Казахстаны Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтан боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Кобландин Монгол, Казахстан улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбооны тэргүүн, "Ару жулдыздар" /Үзэсгэлэнт бүсгүйчүүд/ сэтгүүлийн эрхлэгч Сарайн Айнагүлийг тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны яамны "Хэвлэл мэдээллийн салбарын тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнажээ.
Энэ талаар БН Казахтан Улсын Элчин Сайдын Яам өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
С.Айнагүл нь 2006 онд казах эмэгтэйчүүдийн "Арулар" холбоог анх үүсгэн байгуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, ажлын байраар хангах, хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тус аймгийн тэргүүн эгнээний сэхээтнүүдийн нэг бөгөөд "Ару жулдыздар" сэтгүүлийг 11 дэх жилдээ тасралтгүй эрхлэн гаргаж, эрхлэгчээр нь ажиллаж байгаа ажээ.
Түүний эцэг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Асханбайн Сарай нь АИХ-ын депутатаар 4 удаа сонгогдон ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж, 1970-1978 онуудад Баян-Өлгий аймгийн, 1978-1986 онуудад Булган аймгийн Засаг даргаар тус тус ажиллаж байжээ.
Ө.Нурболат