Горхи, Тэрэлжийн газрын тэмдэглэгээг шинэчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Горхи -Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газруудын тэмдэглэгээг Байгалийн цогцолборт газрын захиргаанаас шинэчилжээ. Тус газраас Байгаль орчны тухай багц хуулийн хэрэгжилтийг хангах байгалийн цогцолборт газрын хамгаалалтын горим, дэглэмийг сайжруулах зорилгоор хуучин тэмдэг тэмдэглэгээг сэргээн засварлах шинээр тэмдэг тэмдэглэгээ шаардлагатай газруудын судалгааг гарган тусгай хамгаалалттай газрын тэмдэг тэмдэглэгээний стандартын дагуу 12 төрлийн 51 ширхэг анхааруулах болон хориглох мөн мэдээлэх тэмдэг ойжуулалт хийсэн талбайн тэмдэг тэмдэглэгээг шинээр байршуулан ажиллав.
Ж.Батсайхан