“МИАТ” ОБ-ын 10 алба хаагчийг гэр бүлийн хамт нэг удаа үнэгүй зорчих эрх бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-07-20 09:57:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК-ийн зүгээс хамт олныхоо дунд хандивын аян өрнүүлж 6.137.000 төгрөг цугларсныг ОБЕГ-т хүлээлгэн өгчээ.

Мөн  улс орон, ард иргэдээ ой хээрийн түймрийн гамшиг ослоос авран хамгаалах үйлсэд амь насаа үл хайхран ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдаас 10 хүнийг гэр бүлийн хамтаар  “МИАТ” ТӨХК-ийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэ төлбөргүй аялуулах эрхийн бичгийг гардуулсан юм. Тус компанийн агаарын хөлгийн засварын залуус гар доорх материал ашиглан хийсэн троссон шүүр, цохиур зэргийг  бэлэглэж, хандивын аянд нэгджээ.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд төлөөлөл болох “Балдорж сан”, “Япон Монголын соёл, эдийн засгийн харилцааны нийгэмлэг”-ийн тэргүүн Сато Норикотой хамтран 2000 ширхэг амны хаалт бэлэглэлээ.

Мөн Данцандоржийн Чойлин хийдээс Өвөрмонголд байгаа шавь, ахан дүүсээс нь цуглуулж, илгээсэн 700 гаруй мянган төгрөгийг гардуулан өгсөн бол “УБ авторак клуб”-ын  Замын-Үүдийн салбарын хамт олон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийг уриалан хандивын аян өрнүүлж, цугларсан мөнгөн хандивыг ирүүллээ.

相关新闻