Хандивын барааг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад хоол хүнс, хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хандив тусламжийн 24 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хүргэхээр Зэвсэгт хүчний МИ- 171Е загварын нисдэг тэргээр нислээ.
ОБЕГ-ын хурандаа Ц.Ганзориг, ГТТГ-ын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1, Мандал сумын 1, Төв аймгийн Батсүмбэр сумын 1, Эрдэнэ сумын 1, нийт 4 түймрийн голомтод очиж, түймрийн нөхцөл байдалтай танилцаж, хандив тусламжийн бараа материалыг хүргэх юм. Өнөө өдрийн 10:00 цагийн байдлаар 556 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд 546 сая төгрөгийн хандив тусламж ОБЕГ-т ирүүлээд байна гэж мэдээллээ.

Ж.Батсайхан