Аймгийн хурц арслан У.Береке цолны найр хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-20 13:44:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймгийн Цэнгэл сумын харьяат, "Өлгийн хүчтэн" дэвжээ, "СС Монголиа" ХХК-ны бөх аймгийн хурц арслан У.Береке энэ сарын 22-ны өдөр цолны найр  хийхээр болжээ.

Тэрээр Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн 256 бөхийн барилдаанд 8 даван аймагтаа хоёр дахь удаагаа түрүүлж "хурц" чимэг хүртсэн юм.

Түүний цолны найр өөрийн төрсөн нутаг болох Цэнгэл сумын Сумдыайрых гэдэг газарт болох аж.


Ө.Нурболат
 

相关新闻