"ХХ зуун Оспан-Чойбалсан" ном Казахстанд хэвлэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Рахметийн Сураганы «ХХ зуун Оспан-Чойбалсан» номын хоёр дахь хэвлэл саяхан казах хэлээр Казахстан Улсад хэвлэгдэн гарчээ.
Монгол болон Хятадын Шинжан нутагт амьдарч байсан казах иргэдийн 1912-1949 оны хоорондох ахуй амьдрал, Дорнод Туркестаны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ба тус хөдөлгөөний удирдагч Исламын Оспан, Оспан-Чойбалсаны харилцааны талаар түүхийн баримтуудад тулгуурлан бичсэн уг номыг Астана хотод «Полиант» хэвлэлийн газар өөрийн зардлаар хэвлэж, «Еврази» Олон Улсын номын үзэсгэлэнгийн үеэр нээлтээ хийжээ.
«ХХ зуун Оспан-Чойбалсан» номын анхны хэвлэл 2016 онд Улаанбаатар хотод хэвлэгдэн гарсан бөгөөд тухайн үед хамгийн эрэлттэй номоор тодорч байсан аж.

Ө.Нурболат