Жолооны үнэмлэх хэвлэж дуустал хуучин шар үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ .Жил бүр жолооны үнэмлэхний хэвлэлттэй холбоотой саатал иргэд чирэгддэг. Жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас өнгөрөгч 5 дугаар сарын 3-ны өдөр нээсэн байна. Тендер шалгаруулалтад 5 аж ахуйн нэгж, байгууллага материалаа ирүүлсэн боловч шаардлага хангасан компани байгаагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо дахин зарлажээ.
Нээлттэй тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд дахин зохион байгуулж, жолооны үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл нийлүүлэлтийг 2017 оны 10 дугаар сараас хийх төлөвлөгөөтэй байгаа тул жолоочийн түр зөвшөөрөл, үнэмлэх солиулахаар материал бүрдүүлсэн иргэд хуучин шар жолооны үнэмлэхээр хөдөлгөөнд оролцох боломжтой талаар албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, шинээр жолооч болсон, ангилал ахиулах 60 орчим мянган иргэдийн материал ирсэн бөгөөд Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх “Жолоочийн түр зөвшөөрөл”-ийг олгож байгаа юм байна. 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг шууд худалдан авалт хийгдэж байсан ажил зогсч, жил бүр улсын төсөвт суусан санхүүжилтээр нээлттэй тендер зарлан, шалгарсан компанитай гэрээ байгуулан ажилладаг болсон тул саатах болжээ.

Ж.Батсайхан