Баярын үеэр 187 гэмт хэрэг бүртгэгдэж 105 үйлдлийн сэжигтэн тогтоогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-21 14:16:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өнөөдөр ЦЕГ-аас гэмт хэргийн өнөөгийн байдлын мэдээллийг өглөө.Үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 350, зөрчлийн 5038, зам тээврийн ослын 915, согтуугийн 2193 гээд нийт 7573 дуудлага, мэдээлэл иржээ
Эдгээрээс 187 нь гэмт хэрэг хэмээн бүртгэгдэж, 105 үйлдлийн сэжигтэн тогтоогдсон ч 82 хэргийн сэжигтэн тогтоогдоогүй байна. Баяр наадмын өдрүүдэд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нийт 11 бүртгэгдсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад таван тохиолдлоор буюу 31.2 хувиар буурсан дүн гарсныг энэ үеэр онцлов. Наадам болон баярын амралтын өдрүүдээр гадаадын иргэдийг гэмт халдлагад өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд өдөр бүр 30 оюутан цагдаа ажиллаж, жуулчдад 2188 ширхэг мэдээлэл, зөвлөгөө тарааж, гадаадын 1306, дотоодын 915 иргэнд эрхзүйн туслалцаа үзүүлснийг мөн мэдээлэв.
Ж.Батсайхан


相关新闻