Ой хээрийн түймэр унтраахад хилчид оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн анги, салбаруудын хариуцсан хэсэгт гарч буй ой, хээрийн түймрийг унтраахад орон нутгийн ард иргэд болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчидтай хилчид хамтран ажиллаж байна.
Тухайлбал, өнгөрсөн сард Хилийн 0198 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан хээрийн түймрийг унтраахад найман автомашинтай 75 алба хаагч, 0132 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан хээрийн түймрийг нэг автомашинтай 10 алба хаагч, 0286 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан ойн түймрийг морин уналгатай есөн алба хаагч, энэ сард 0306 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан хээрийн түймрийг унтраахад хилийн анги, салбараас гурван автомашинтай 25 алба хаагч тус тус ажилласан байна. Тодруулбал хуурайшилтаас үүдэн зургаа, долдугаар сард гарсан түймрийг унтраахад хилийн анги салбаруудаас нийт 12 автомашин, 100 гаруй хилчид гарч ажиллажээ.

Мөн хил хамгаалах байгууллагад ашигладаг тусгай зориулалтын туулах чадвар сайтай машин механизм, техник хэрэгслийг түймэр унтраах ажилд ашиглаж байгаа аж.
Б.Туул