ӨМӨЗО-ны хөгжлийн түүх, үндэсний соёл уламжлалыг сурталчиллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ГХЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хамтран ӨМӨЗО-ныг дэлхийд сурталчлах арга хэмжээг Бээжин хотноо зохион байгууллаа.
ӨМӨЗО-ны 70 жилийн хөгжлийн түүх, үндэсний соёл уламжлал, газар зүйн байрлалын давуу тал, эдийн засаг болон дэд бүтцийн өнөөгийн хөгжлийн түвшин зэргийг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ сарын 21-ний өдөр дээрх арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ӨМӨЗО-ны намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жи Хөн, ӨМӨЗО-ны дарга Бу Сяо Лин, БНХАУ-д суугаа 130 гаруй орны дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд зэрэг 500 гаруй хүн оролцов.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг уг арга хэмжээнд оролцож үг хэлсэн юм. Тэрээр “Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан ГХЯ болон бусад зохион байгуулагчдад баяр хүргэж, ӨМӨЗО нь Монгол-Хятадын хамтын ажиллагааны гүүр болдог, бидэнд хамтын ажиллагааг өргөжүүлэх асар их нөөц бололцоо байгаа” хэмээн онцоллоо.
Мөн ӨМӨЗО-ны аялал жуулчлал, байгаль хамгаалал, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, хот байгуулалт, органик бүтээгдэхүүнүүд болон сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарын хурдацтай хөгжиж буйг тэмдэглэн хэлсэн юм.

А.Анхбаяр