Сэрэмжлүүлэг бүхий самбаруудыг ногоон бүсэд байршуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын шийдвэрээр ой, хээрийн түймэр, үер усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг самбаруудыг байршууллаа.
Дүүргийн түймрийн эрсдэл бүхий иргэд олноор аялж зугаалдаг Төр хурхын ам, Бага тэнгэрийн ам, Хүрхрээтийн ам, Монгол шилтгээн, Шар хоолойн ам, Арцатын ам, Хар хошууны пост, Галакси зуслан орох зам, Төр хурахын ам зэрэг газарт самбарыг байршуулсан байна.
Мөн аялал зугаалгаар явж байсан иргэдэд ой хээрийн түймэр, үер ус, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэж байгаа ажээ.
Б.Туул