Герман дахь Монголчууд 9.4 сая төгрөгийн хандив өргөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Түймрийн голомтод ажиллаж байгаа гал сөнөөгчдөд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа монголчууд сэтгэлийн хандив өргөжээ.
Хандивыг “Монгол-Германы эдийн засгийн клуб”-ын дэд тэргүүн Н.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Болдгэрэл, Д.Эрдэмбаяр, н.Бэхбат нар өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудад гардуулан өглөө.
Хандивын аяныг тус клубынхэн санаачлан зохион байгуулсан бөгөөд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа 100 гаруй төрийн бус байгууллага, иргэдээс 9.404.640 төгрөгийн хандив цугларсан байна.
Уулзалтын үеэр тус клубынхэн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.