“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг Төв цэнгэлдэхэд хийхээр товложээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам- Хүрээ цам 2017” наадмыг ирэх сарын 05-06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар товложээ.
Уг наадмыг ирэх сард Хүй Долоо худагт зохион байгуулагдаар төлөвлөж байсан ч Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан цуцлах шийдвэрийг Нийслэлийн онцгой комисс гаргасан. Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдыг татах Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болоодо байгаа юм.
Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга ч их байгаа аж. Тиймээс наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сарын 05-06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах болжээ.
Харин наадмын үеэр хурдан морь уралдуулахгүй бөгөөд зөвхөн хүчит бөх барилдаж, цам харайх юм.
Уг наадмыг ирэх сард Хүй Долоо худагт зохион байгуулагдаар төлөвлөж байсан ч Сонгинохайрхан дүүрэгт мал, амьтны гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан цуцлах шийдвэрийг Нийслэлийн онцгой комисс гаргасан. Тус наадам нь гадаад, дотоодын жуулчдыг татах Улаанбаатар хот орчмын аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болоодо байгаа юм.
Энэ жил тус наадмыг үзэх жуулчдын захиалга ч их байгаа аж. Тиймээс наадмыг товлосон хугацаанд буюу ирэх сарын 05-06-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах болжээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр