Эрүүгийн хуулийн ажлын хэсэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХууль, тогтоолын төслүүдэд хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын гурван ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагт “В” танхимд хуралдана. Мөн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд хуралдах аж. Түүнчлэн Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдахаар төлөвлөсөн байна.
Ч.Ариунболд